📅

Цогтцэций сумын ахмадуудад Таван Толгой ХК хүндэтгэл үзүүллээ

🕔 2019/02/11 11:36 463

Хагас зуун жилийн баялаг түүхтэй ууган уурхай " "Урвуулагч" хэмээх Шороон Гахай жилийн 2019 оны 02 сарын 11-ний шинийн 6-ны билэгт сайн өдөр "Тавантолгой" Хувьцаат Компани ахмадуудтайгаа золгож хүндэтгэл үзүүлллээ.

Цогтцэций сумынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хѳдѳлмѳр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад настангууддаа ийнхүү жил бүр гарын бэлэг өгдөг уламжлалтай. Энэ уламжлалынхаа хүрээнд Цогтцэций сумынхаа 60-69 насны 80 гаруй ахмадууддаа алд цэнхэр хадаг, идээний дээд сүү, Эвсэг кашмерийн гарын бэлгийн хамт өргөн барилаа.


Төрөлх сумынхаа хѳгжлийг бүтээлцэж ирсэн буянт буурлууддах зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг тус компанийн улирдлага хамт олон өргөн дэвшүүлж байлаа

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна