📅

Сар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа тул хол ойр зорчихдоо анхаарал болгоомжтой зорчино уу

🕔 2019/02/05 17:44 370

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр улсын хэмжээнд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч салхи шуургатай байх тул баярын өдрүүдэд хөдөө орон нутаг, төв суурин газрыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж  тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах тогтмол ар гэрийн болон холбогдох хүмүүстэй хэл авч байх. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, халтиргаа гулгаа үүсэх, малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, малын бэлчээрлэлтэд хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, холбогдох төрөл төрөгсөд найз нөхөддөө сэрэмжлүүлэг утсан болон биечлэн мэдээ хүргэхийг холбогдох байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна