📅

Даланзадгад сумын "Сумын аварга малчин" шагналаа гардан авав

🕔 2019/02/03 11:06 409

"Даланзадгад сумын аварга малчин"-аар ЗАЛУУ овогтой Багахүү шагнагдлаа.Залуу малчин З.Багахүү 2008 оноос хойш Ханхонгор сумын “Шар хөндий” гэдэг газар өвөлжөө байгуулж анх 170 гаруй бага малтай, 7 адуутай  мал маллаж эхэлжээ.
Ѳдгѳѳ 15 жил мал маллаж 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 601, 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 613, 2017 оны жилийн эцсээр 714 толгой мал тоолуулж мал сүргээ улам ѳсгѳж аварга малчны болзлыг хангажээ.
Даланзадгад сумын “Аварга малчин”-ы шагналыг Даланзадгад сумын ИТХ малчны хотонд нь гардуулан ѳгч мал сүргээ улам ѳсгѳж, чанаржуулж аваргын буухиа үргэлжлэн байхыг ерѳѳлѳѳ.

Ажилсаг хѳдѳлмѳрч залуу малчид аварга малчин болж, эрдэнэт мал сүргээ ѳсгѳж малчин түмнээ манлайлж байгаа нь бахархууштай.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна