📅

Даланзадгад сумын малчин Ц.Одбаяр "Аймгийн аварга малчин" боллоо

🕔 2019/02/03 09:06 709

Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Даланзадгад сумын малчин Ц.Одбаяр "Аймгийн аварга малчин" болж  Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, 5-р багийн Засаг дарга П.Сүхээ нар аварга малчны цол тэмдэгийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Буянт мал сүргээ ѳсгѳж "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан ЦЭРЭНДЭЖИДИЙН ОДБАЯР нь 2000 онд анх 120 гаруй малтай байсан бол буянт мал сүргээ улам ѳсгѳж мянгат малчин болжээ.

Малчин Одбаяр малынхаа чанар, тоог өсгөн нэмэгдүүлж мал маллах арга ухаан, туршлагаараа 2016 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайханы 5 дугаар багийн “Мянгат малчин” болсон бол 2017 онд Даланзадгад сумын “Аварга малчин” цолоор шагнуулсан.


Мөн мал сүргийнхээ чанарт байнга анхаарч Сүхбаатар аймгаас илүү нугаламтай хуц авчирч нутагшуулах мѳн сумандаа шилмэл мал сүргийн бүтэцтэй, тухайн нутагт тохирсон мал сүрэгтэй болжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна