📅

Эрүүл мэндийн газрын Зөвлөн туслах баг сумдад ажиллаж байна

🕔 2019/01/30 18:37 448

Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэр, төлөвлөгөөний дагуу Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэлд 17,8 сая төгрөгийг хувиарласан бөгөөд H1N1 А хүрээний вирусын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын Зөвлөн туслах баг  2019 оны 01 сарын 28-30 өдрүүдэд Манлай, Ханбогд, Цогтцэций сумдад ажиллахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Цогтцэций сумын Сум дундын эмнэлэг, "Энэрэхүй ухаан" ӨЭМТөвд ажиллаж байна. Томуугийн үед ажиллах төлөвлөгөөний бэлэн байдлыг үнэлж, аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэрээр нэн шаардлагатай байгаа эм, амны хаалт, мэдээлэл сурталчилгааны материал хүргэж, Эрүүл мэндийн сайдын тушаал, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцтай танилцаж, удирдлага арга зүй, зөвлөгөө, зөвлөмж өгч, Сум дундын эмнэлэгтэй хамтран иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахаар боллоо.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна