📅

3 ихэр хүүхэд мэндэлжээ

🕔 2019/01/30 15:17 286

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд 3 ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө  ийнхүү 2 хүү 1 охин төрүүлсэн бөгөөд өмнө нь 1 хүү 1 охинтой байжээ. Одоо эх хүүхдүүдийн бие нь сайн Улаанбаатар хотод ЭХЭМҮТөвд хэвтэж байгаа юм байна. С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нар Хүрмэн суманд ажиллаж амьдардаг бөгөөд шинэ оны босгон дээр ийнхүү ам бүл нэмж хил манах 2 хүү, гал манах 1 охинтой болжээ. 2019 он гарснаар хамгийн анхны 3 ихэр энэ гэр бүлд  мэндэлжээ.Монголын үрс маш олон болтугай.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна