📅

Цагаан хаданд гахай тэжээж буй ААН, иргэдэд хяналт шалгалт хийжээ

🕔 2019/01/26 00:25 727

Сар шинийн баяр дѳхѳж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандарт ,мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.
Уг шалгалтаар нийт 45 аж ахуй  нэгж, иргэн, худалдааны төв, сүлжээний дэлгүүр, бөөний төв, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна.
Шалгалтын явцад гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилган мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллажээ.

Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаас өгсөн чиг үүргийн дагуу 2019 оны 1 сарын 13-ны өдөр Гашуунсухайт дахь ЭИХХЦХХ-ийн ЭАХХХ-ын улсын байцаагч Ж.Цэцэгсүрэн, Э.Мөнхцацрал, БОХ-ын улсын байцаагч П.Энхбаатар, Х.Энхбаяр нар Цагаан хадан дахь Гэрээт цагдаагийн тасгийнхантай хамтарч Цагаан хаданд гахай тэжээж буй 1 ААН, 1 иргэнд Гахайн мялзан өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ өгч шуурхай ажиллаа.
Говь транс ложистик ХХК-д 5 гахай, иргэн н.Батсүхийн 41толгой гахайг хашиж, тэжээвэр гахайг байнгын хяналтанд байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй суурьшлын бүсрүү бэлчээхгүй байх талаар зөвлөгөө ѳгчээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна