📅

Лавай авто буудлаас хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ

🕔 2019/01/20 23:36 1 532

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн Төв, Өмнөговь, Дундговь аймаг чиглэлийн үйлчилгээг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ХУД-т байрлах "Лавай Авто буудал" руу шилжүүлэхээр болжээ.

Зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын түгжрэлийг бууруулах зорилгоор төвийг байгуулсан ажээ.

Автобуудалаас эхний ээлжинд дараах чиглэлд үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
1. Өмнөговь аймгийн Даланзадгад сум

2. Өмнөговь аймгийн Гурвантэс сум

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сум

4. Өмнөговь аймгийн Цагаан хад сум

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ "Лавай" авто буудал  нь ХУД-ийн гуравдугаар цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзварын урд буюу Бетон Армотур корпорацийн зүүн талд байрлаж байна. Автобуудал руу нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус үйлчлэх зохицуулалтыг АТҮТ-өөс хийжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна