📅

Ѳмнѳговь аймгийн 2018 оны 9 алдартан тодорлоо

🕔 2019/01/24 21:07 618

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 2 дугаар хурлаар Аймгийн 2018 оны есөн алдартанг шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж говь нутгийнхаа хѳгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэд, байгууллагын ажлын амжилтыг үнэлж Ѳмнѳговь аймгийн 9 алдартнаа тодрууллаа.Үүнд:

1. Оны шилдэг төрийн албан хаагчаар Юрагийн Энхтуяа /ГХБХБГ-ын дарга/

2. Оны шилдэг ажилчин Дэгчингийн Түвшинбаатар /Цогт-Овоо сумын ЭМТ-ийн жолооч/
3. Оны шилдэг бизнесмен Төмөрийн Сүхбаатар /"Загсүүжинговь” ХХК-ийн Захирал/
4. Оны шилдэг малчин Дашцэрэнгийн Элбэг /Цогтцэций сумын Сийрст багийн малчин/
5. Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан Бүдбазарын Мөнхбат /БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч/
6. Оны шилдэг боловсролын ажилтан Батмөнхийн Энх-Амгалан /Эрдмийн гэгээ сургуулийн бага ангийн багш/
7. Оны шилдэг авьяастан Цэвээний Цэцэгдэлгэр /Дэлгэрэх ухаан ТББ-ын тэргүүн/
8. Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт Оюу толгой-Ханбогд чиглэлийн 35 км хатуу хучилттай авто зам
9. Оны шилдэг хөрөнгө оруулагчаар орон нутгийн өмчит "Таван толгой” ХК-ийг тус тус  шалгарууллаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна