📅

Б.БАТТУЛГА БОЛОР ЦОМЫН ЭЗНЭЭР ТОДОРЛОО

🕔 2019/01/05 20:21 744

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам 36 дахь жилдээ Говьсүмбэр аймагт болж өндөрлөлөө.

Сүүлийн даваанд есөн яруу найрагч шалгаран үлдсэн юм. Тэдгээр есөн яруу найрагчаас Б.Баттулга "Болор цом"-ын эзнээр тодорлоо. Үзэгч олон түмэн энэ жилийн Болор цомыг шударга шүүлттэй боллоо хэмээн үзэж байна.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч
Б.Баттулга нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЕБСургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан.

Говь нутгаа магтан дуулсан олон сайхан уянгат шүлгээрээ шүлэг яруу найраг шимтэн сонсдог хүмүүсийн хүндэлж явдаг найрагч маань эрхэм шагналын эзэн боллоо.Яруу найргийн Янжинлхам бурхан үргэлж ивээж яваг ээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна