📅

Б.Буджаргал 787 км гүйж нэгдүгээр байр эзэлжээ

🕔 2019/01/04 18:53 606
АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн 6 өдрийн марафонд ОУХМ, Монгол улсын тамирчин, гүйлтийн Дэлхийн аварга Б.Буджаргал түрүүллээ. Б.Буджаргал 485 миль буюу 787 км гүйж нэгдүгээр байр эзлээд байна. Тэрээр үүний өмнө хэт холын зайн гүйлтийн 10 өдрийн тэмцээнд түрүүлж дэлхийн аварга болж байсан юм.Тус мужийн Фийникс хотноо зохиогдсон энэхүү холын зайн марафонд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер, 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга  Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлджээ. Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар  6 өдөр 6 шөнийн турш тасралтгүй гүйж хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болдог дүрэмтэй аж.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна