📅

150 сая тѳгрѳгийн эд зүйлс хулгайлжээ

🕔 2018/12/26 20:45 550

Баяр ёслолын үеэр иргэдийн  сонор сэрэмж суларсантай холбоотойгоор хулгайлах гэмт хэрэг ихэсдэг байна.
Даланзадгад суманд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед үйлдэгдсэн 150 гаруй сая төгрөгний хохиролтой хулгайлах гэмт хэргийг иргэдийн мэдээллийн дагуу Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж  нотлох баримттай нь илрүүлжээ. Холбогдогч этгээдүүд нь Улаанбаатар хотын харъяат иргэд байх бөгөөд өөрийн унаатайгаа явдал дундаа бусдын орон байранд нэвтэрч онц их хэмжээний эд зүйл хулгайлсныг тус Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Цагдаагийн газраас ард иргэдийг эд хөрөнгө, орон байраа эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор эзгүй явах үедээ бусдад захиж үлдээж байхыг  анхааруулж, сэрэмжлүүлж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна