📅

2018 онд Ѳмнѳговийн тамирчид 546 медаль хүртэж спортын амжилт үзүүлжээ

🕔 2018/12/25 10:50 468

Аймгийн Биеийн тамир спортын салбарын 2018 оны “ШИЛДЭГ”-үүдэд болон тив дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медальт байранд шалгарсан, шинээр спортын өндөр цол зэрэг хүртсэн тамирчдад аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Хөгжимт жүжгийн театрт боллоо.
             2018 онд аймгийн Засаг даргаас спортын холбоодыг дэмжихэд зориулж 180 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ард иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл боломжыг хангаж, Монгол Улсдаа хамгийн урт дугуйн зам, явган хүний замыг шинээр барьж ашиглалтанд орууллаа.

- “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” спортын холбоогоор Л.Цоггэрэл тэргүүнтэй нийтийн бүжгийнн холбоо,

- “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” тамирчнаар А.Хүүхэндүү /хөнгөн атлетик/, Б.Халиун /шатар/,

-“ШИЛДГИЙН ШИЛДЭГ” спортын салбарын ивээн тэтгэгчээр В.Мөнхбат захиралтай “Хүннүгийн говь” ХХК,

- “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” дасгалжуулагчаар Даланзадгад сумын Төрөлжсөн сургалттай биеийн  тамир спортын 7-р сургуулийн Биеийн тамирын багш Б.Өлзийбат,

-“ШИЛДГИЙН ШИЛДЭГ” баг тамирчдаар Б.Өлзийбат, Ч.Жаргал-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөр үеийн U14 насны сагсан бөмбөгийн баг тамирчид шалгарлаа.      


                                    2018 онд Өмнөговь аймгийн баг тамирчид тив дэлхий, олон улс, улсын аварга, Үндэсний спортын ҮI их наадмын шигшээ тэмцээнээс 161 алт, 200 мөнгө, 185 хүрэл нийт 546 медаль хүртэж, 12 тамирчин шинээр спортын мастер, дэд мастер цол авсан амжилтыг үзүүлсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна