📅

"98 холбоо"-ны залуус 98 хүүхэд, ахмадыг баярлууллаа

🕔 2018/12/27 01:54 691

1998 онд Ѳмнѳговь аймгийн сургуулиудыг тѳгссѳн 500 гаруй тѳгсѳгчид нэгэн хүсэл зорилгод нэгдэж "98 холбоо"-г байгуулан тѳгсѳгчид болон нийгэмд хандсан олон бүтээлч ажлуудыг хийсээр байна.Энэ жил 20 жилийнхээ ойг багш тѳгсѳгчдийнхѳѳ ѳргѳн бүрэлдхүүнтэй тэмдэглэсэн 98-чууд шинэ жилийн баярыг тохиолдуулан 98 хүүхэд, ахмад настнуудаа баярлууллаа.Даланзадгад хотын 8 багийн ахмад буурлууд болон ѳмнийн говийнхоо ирээдүй болсон алдрай бяцхан жаалууд, хүүхэд багачуудад гарын бэлэг хүртээж шинэ жилийн баяраар баярлууллаа.

"98 холбоо" нь 20 жилийнхээ ойн хүрээнд Даланзадгад хотдоо ѳнгѳ үзэмж нэмсэн Гэрэлт гудамж байгуулж нийгмийн хариуцлагын хүрээнд хотын соёлд хувь нэмэрээ оруулан зѳв хандлагад уриалга гаргасан билээ.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ жилийн баяраар 98 хүүхэд, ахмадад сэтгэлийн бэлгээ илгээж сайн үйлсийн аянаа 2 дахь жилдээ амжилттай ѳрнүүллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна