📅

Оны онцлох ААНэгж, бизнес эрхлэгчид тодров

🕔 2018/12/20 13:57 827


МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимаас говь нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хѳгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй Оны онцлох ААНэгж, бизнес эрхлэгчдийг тодруулах  "ENTREPRENEUR 2018" үйл ажиллагааг зохион байгууллаа.

2018 оны Шилдгийн шилдэг “ENTREPRENEUR-2018” Меркури цомын эзэн ноён Ц.Энхтүвшин Захиралтай “ӨНӨД ӨВЛӨХ УРЛАХУЙ” ХХК

"Өнөд Өвлөх Урлахуй" компани нь Монгол улсын Оюуны өмчийн газраар "Даланбулаг" нэрийг болон Тэмээний чөмөгний тос бүтээгдэхүүнээ албан ёсоор баталгаажуулсан, Компанийхаа хөгжлийг баталгаажуулан Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ISO 45001 стандартуудыг нэвтрүүлж хүнсний үйлдвэрийн салбартаа болон орон нутгийн үйлдвэрлэгчдээ тэргүүлэн ажиллаж байна.


Оны онцлох Жижиг дунд үйлдвэр эрхлэгч” шагналын эзэн ноён Б.Ганбат захиралтай “ХАСУДБАТ” ХХК

“Оны онцлох Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага” шагналын эзэн ноён С.Бат-Амгалан захиралтай
“БАЯН-УУЛ” ХХК

“Оны онцлох Импортлогч байгууллага” шагналын эзэн ноён Баярхүү захиралтай ХАНБОГД АРВИЖИХ ХХК

Шилдэг Бизнесменээр “ТҮШМЭЛ” ХХК-ны Захирал ноён С.ЦОГТ

“Оны онцлох Аялал жуулчлалын салбарын байгууллага” шагналын эзэн ноён С.ӨНӨРБАТ захиралтай “ӨНӨР ГОВЬ” ХХК

“Оны онцлох Бүтээн байгуулагч байгууллага” шагналын эзэн ноён Т.Мөнхдөлгөөн  Гүйцэтгэх захиралтай “МЭНД КОНСТРАШН” ХХК

“Оны онцлох Үйлчилгээний байгууллага” шагналын эзэн хадагтай Х.Алтанцэцэг захиралтай ХАН УУЛ ГОВЬ ДИСКОВЕРИ ХХК

Шилдэг бизнес хатагтайгаар “УНДРАЛ ИЛЧ” барилгын материалын дэлгүүрийн Захирал хатагтай Ц.ТУЯА

"Оны онцлох Уул уурхайн ханган нийлүүлэгч байгууллага” шагналын эзэн ноён Д.Баттүвшин захиралтай ХАНБОГД ИНДАСТРИ ХХК


“Оны онцлох Банкны байгууллага” шагналын эзэн ноён С.Мятавдорж захиралтай Капитрон банкны Өмнөговь салбар


“Оны онцлох Тээвэр зуучлал, логистикийн байгууллага” шагналын эзэн ноён Ш.Энэбиш захиралтай ТАВАНТОЛГОЙ ТЭЭВРИЙН НЭГДЭЛ ХХК

“Оны онцлох Худалдааны байгууллага” шагналын эзэн ноён Сүхбаатар захиралтай “Загсүүжинговь” ХХК

“Оны онцлох Газар тариалангийн салбарын байгууллага” шагналын эзэн ноён А.БАТХИШИГ захиралтай “ЭРДЭНИЙН ГҮН ГОВЬ” ХХК 

нар тус тус шалгарлаа.

Говь нутгийнхѳѳ хѳгжлийг хамтдаа бүтээлцэж байгаа нийт бизнес эрхлэгч, ААНэгжүүддээ улам их амжилт хүсье

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна