📅

Гагнуурын дадлагын газар нь 176м2 талбайтай, 14 хүнд зэрэг сургалт хийх боломжтой

🕔 2018/12/18 21:28 1 077

Уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг манай аймгийн хувьд хамгийн хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг нь Гагнуурчин. Мэргэжилтэй, ур чадвартай гагнуурчныг бэлтгэх олон улсын стандартад нийцсэн Гагнуурын дадлагын тѳв үүд хаалгаа нээлээ. Гагнуурын дадлагын тѳвийн албан ёсны нээлтийн үеэр тоног тѳхѳѳрѳмжийг туршиж үзүүллээ.

Ѳмнѳговь Политехник Коллежийн захирал А.Түвшинбаяр хэлэхдээ: Герман, Австрали, Швейцарийн ЗГ-ын санхүүжилтээр МУ-ын ХНХЯам, Германы хамтын ажиллагаа, ОУ-ын мэргэжлийн байгууллагын хамтарсан төслийн хүрээнд ОУ-ын стандартад нийцсэн гагнуурын дадлагын байр баригдаж ашиглалтанд орлоо. Жилийн хугацаанд баригдсан.Үе шат болгон дээр нь багш оюутнууд маань оролцож ашиглалтанд оруулж байна. Гагнуурын хорт утааг маш богино хугацаанд агаар сэлгэлт хийдэг Монгол улсдаа хамгийн сайн технологитой тѳв ашиглалтанд орж байгаагаараа онцлог юм. Өмнөговь аймгийн хэмжээнд мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэх боломж бүрдэж байна.Энэ тѳв зөвхөн аймагтаа гэлтгүй Монгол улсын хэмжээнд мэргэжилтэй  боловсон  хүчин бэлтгэх, багш нарыг чадавхижуулах, ажил олгогч, гагнуурчдыг сургах, ур чадварын шалгалтыг зохион байгуулах зэрэг маш олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна гэлээ.


Австрали улсаас МУ-д суугаа онц бѳгѳѳд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри "Бид дэлхийн хэмжээний ОУ-ын стандартыг хангасан Гагнуурын төвийг байгуулахад онцгой анхаарч ажилласан. Энэ төвийг төгссөн төгсөгчид Монгол улсдаа төдийгүй Австрали улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэргэжлийн гагнуурчид бэлтгэгдэн гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ сургуулийг төгссөн гагнуурчид ОУ-ын компаниудад гагнуурынхаа ажлыг хийж гэмээнэ бидний хүлээж байгаа үр дүн гарна гэж харж байгаа юм. ОУ-ын компаниудад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн зэрэглэлд 4-р түвшин гэж байдаг. 4-р зэрэглэлийн гэрчилгээ авсан гагнуурчдыг бэлтгэхийн төлөө энэ төвийг байгуулсан. Ѳндѳр зэрэглэлийн гагнуурчид төрөх байх гэж найдаж байна хэмээн онцоллоо.

Энэхүү гагнуурын дадлагын газрыг “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” /ТСМБС/ төслийн хүрээнд 300 гаруй мэргэжлийн боловсролын багш, суралцагч нар 2 жилийн хугацаанд нийт 25 гаруй чадамжид суурилсан сургалтын үр дүнд барьж ашиглалтад оруулснаараа онцлогтой.

Гагнуурын дадлагын газрын нээлтэд Өмнөговь аймгийн засаг дарга Н. Наранбаатар, Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри, ХБНГУ-ын хэргийг түр хамаарагч Майкл Фернау, ХНХЯ-ны МБС-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа, ТСМБС төслийн удирдагч Беате Диппмар, Өмнөговь аймаг дахь ПТК-ийн захирал Түвшинбаяр нар бусад төлөөлөгчдийн хамт нээж, гагнуурын дадлагын газартай танилцлаа.


Гагнуурын дадлагын газар нь 176м2 талбайтай, 14 хүнд зэрэг сургалт хийх боломжтой уян хатан тусгаарлагч болон гагнуурын багаж, тоног төхөөрөмж бүхий кабин, металл өнгөлгөөний өрөө, материал хадгалах хэсэг, багш нарын танхимтай. Үүнээс гадна, дадлагын шинэ газар суралцагсдад гагнуур хийхэд хамгийн тохиромжтой, аюулгүй орчинг бүрдүүлэхийг зорин Монголдоо анхдагч гэж хэлэхэд хилсдэхгүй агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн, шинэ технологийг суурилуулсан. Энэхүү агааржуулагч нь гагнуурын явцад ялгарсан утааг бүрэн шүүх агааржуулалтын систем юм.

Хоёр жилийн нөр их хөдөлмөр, 300 гаран мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш, суралцагч нарын оролцоо, Герман болон Монгол зөвлөхүүдийн зааварчилга дор явагдсан 25 чадамжид суурилсан сургалтын үр дүнд гагнуурын дадлагын газар суралцагч, багш, хувийн хэвшлийн ажилчид,  ажил горилогч, хувь хүмүүсийн өмнө үүд хаалгаа нээж байна. Уг дадлагын газар нь зөвхөн бүс нутагтаа бус, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц гагнуурчид бэлтгэн гаргах зорилготой.


ТСМБС нь ХБНГУ, Австрали, Швейцар улсын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна