📅

Цагаан хад суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

🕔 2018/12/16 23:37 905

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа энэ сарын 16-наас эхлэн 7 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Содбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Сарангэрэл, ЭМЯ-ны ЭТГазрын дарга Баттүвшин, Автотээврийн үндэсний төвийн захирал Дэлгэрнаран, Өмнөговь аймгийн АЗДТГ-ын НБХэлтсийн дарга Ү.Энхцацрал, Ханбогд сумын Засаг даргын орлогч Б.Хуяг.Өмнөговь аймгийн ЭМГазрын дарга Ц.Өнөржаргал, Гашуун сухайт автозам ХХК-ны дэд захирал Баянмөнх, Эрдэнэс Монгол ХК-ны захирал Ганхүү нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ суурьшлын бүсэд байгаа иргэд, жолооч нарыг үзлэг, үйлчилгээнд бүрэн хамрагдахыг уриалж байлаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд зүрх судас, бөөр, элэг, мэс засал, Эмэгтэйчүүд, хүүхэд, сэтгэл засал, ДОХ, БЗДХ зэрэг олон талт үзлэг оношлогоо хийгдэх юм.


Мѳн зүрхний цахилгаан бичлэг, рентген болон эхо оношилгоо хийж хараа шалгана, цус, шээс, биохимийн шинжилгээ хийх зэргээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь 7 хоногийн хугацаатай хийх ажээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна