📅

"Өмнөговьд үйлдвэрлэв" борлуулалтын төв төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр давхарт нүүн орж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

🕔 2018/10/08 14:49 522
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх "Өмнөговьд үйлдвэрлэв" борлуулалтын төв төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр давхарт нүүн орж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.Тус борлуулалтын төвд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, жижиг зээл болон, аймаг орон нутгийн төсөв санхүүжилтээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүд, ахмад настан, иргэдийнхээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, гар урлал, бэлэг дурсгал сүвинер, эсгий ширмэл, оёдол хатгамал, хүнс үйлдвэрлэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг зарж борлуулах, орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
ХХҮГ-аас санаачлан ЗДТГ, НБХ-ийн дэмжлэгтэйгээр тус төвийнхөө тоног төхөөрөмжийг шинэчлэн, борлуулалт хийх таатай орчин нөхцөлөөр ханган говь нутгийн онцлогийг шингээсэн бараа болон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулах үйлчилгээг олон нийтэд болон гадаад дотоодын аялагчдад үзүүлж эхэллээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна