📅

Залуу малчид туршлага судлав

🕔 2018/11/27 13:28 422
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын нэгдүгээр тогтоолын дагуу Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь залуу малчдад мал аж ахуй эрхлэх ур чадвар олгох, туршлага судлуулах малжуулах, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжиж байна.  Аймгийн ХХҮГазар нь 42 залуу малчин өрхийг сонгон шалгаруулж  сумын Засаг дарга  тамгын газар, малчин өрхтэй 201.0 сая төгрөгийн гурвалсан гэрээг байгуулан 3185 толгой малыг худалдан авч өгөөд байна.
         Хөтөлбөрийн хүрээнд Залуу малчдыг бизнесээ хөгжүүлэхэд  нь дэмжлэг болох үүднээс мал маллагааны арга, шилдэг туршлагаас судлуулах үүднээс хөтөлбөрт хамрагдсан сумдаас 12 залуу  малчдыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот чиглэлд 2018 оны 11 сарын 19 өдрөөс 11 сарын 24-ний өдрийн  хооронд  туршлага солилцох уулзалт арга хэмжээнд хамрууллаа.   Энэ арга хэмжээг “Технож Бизнес Инкубатор Төв” ТББ хамтран ХХҮГазар нь дараах арга хэмжээг зохион байгуулан ажилласан.
Үүнд :
1. Өвөр Монголын Шинжлэх ухаан Технологийн хүрээлэнд зочлон МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн дэвшилтэт, өндөр технологийн бүтээгдэхүүн болгож буйтай танилцах.
2. Өвөр Монголын Тариалангийн Их сургуультай танилцан  Хятаддаа сүү, махны чиглэлийн судалгаа, туршилт, хөгжүүлэлтээр хэрхэн үйл ажиллагаа явуулдаг болох.
3.  Малчин айлд тохирсон үйлдвэрлэлийн бага оврын тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчтэй танилцах.
Говийн нөхцөл дэхь малчдын орлогыг нэмэгдүүлэх гарц, шийдэл, хамтын ажиллагааг бий болгох. Өмнөговь аймаг нь Монгол орны уул уурхай болон аялал жуулчлалын гол бүс, мөн БНХАУ-тай хамгийн өргөн хиллэдэг аймаг бөгөөд 2 ч боомттой болно. Үүнийг боломж болгон “БҮС ба ЗАМ”-ын хүрээнд хэрхэн хамтран ажиллаж тэдгээрт ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч болох ирээдүйн гарцыг бий болгох, судлах нь энэ аялалын үндсэн зорилго байсан бөгөөд залуу малчдыг  хөдөлмөр эрхлэн дэвшилтэд технологи нэвтрүүлж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн яармаг зохион байгуулах,  хоёр орны иргэдийн төлөөллийг албан ёсоор урьж оролцуулах, хамтран ажиллах, үр дүнтэй уулзалт арга хэмжээ болж өнгөрлөө.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна