📅

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ѳмнѳговийн хүүхдүүд манлайлан оролцжээ

🕔 2018/12/15 17:39 686

Олон улсын чээж тоолол сампингийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дах удаагийн тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод болж 40 гаруй орны 3000 гаруй хүүхдүүд оролцжээ.
ТOYA хүүхэд хөгжлийн академийн 53 соробанчид оролцсоноос гранд чемпион 1, чемпион 16, алтан цом 20, мөнгөн цом 10, хүрэл цом 6 хүртэж,  чансаагаараа 1-р байранд орж, эх орон МОНГОЛ улсынхаа нэрийг өндөрт өргөн дэлхийн тавцанд цуурайтууллаа.
Өмнөговь аймгийн Номч Оюуны Гайхамшиг Соробан сампингийн 8 хүүхэд тус тэмцээнд оролцсоноос чемпион 2, алтан цом 3, мөнгөн цом 2, хүрэл цом 1-ийг авч Өмнөговийнхоо нэрийг ѳндѳрт ѳргѳлѳѳ.


Тэмцээнд Манлай Сумын 6А ангийн сурагч Э. Эмүжин , 5р сургуулийн 6А ангийн сурагч А. Тэргэл нар ЧАМПИОН, Манлай сумын  7А ангийн сурагч О. Оюун -Эрдэнэ, А. Соёлмаа нар  АЛТАН ЦОМ, 1р сургуулийн 5Г ангийн сурагч Б. Очбадрах, 5Б ангийн сурагч У. Анунгуа, Гурвантэс сумын 9А ангийн сурагч О. Эрхэмбаяр нар МӨНГӨН ЦОМ, 4-р сургуулийн 8А ангийн сурагч Г.Мѳнхцэцэг хүрэл цомын эздүүд болж нутаг орныхоо нэрийг гаргалаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна