📅

Аймгийн Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн хурлын ээлжит 7-р хуралдаан эхэллээ

🕔 2018/11/29 10:13 398

Өнөөдөр Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 87,8 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Ээлжит 7-р хуралдаанаар АИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах, Аймгийн эдийн засаг нийгмийг хѳгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны үндсэн чиглэлийг батлах, АИТХ-ын 2018 оны тѳсвийн тухай, аймгийн 2019 оны Тѳсвийг батлах тухай, 2019 онд иргэнд ѳмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай, Гурвантэс суманд шинээр баг нэмж байгуулах тухай, Сумдын багийн хилийн зааг батлах тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх гүний ус ашиглахыг хязгаарлах тухай” 2018 оны 89 дүгээр тогтоолын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

33 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч хуралдаандаа ирсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна