📅

Авлигын хэргийн улмаас халагдсан төрийн албан хаагчдын бүртгэлийг хөтлөхөөр болжээ

🕔 2018/04/28 20:59 308

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин авлигын хэргийн улмаас халагдсан төрийн албан хаагчдын бүртгэлийг хөтлөх тухай хуульд гарын үсэг зурж, батламжиллаа.2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх уг хуулийн дагуу төрийн албаны Хүний нөөцийн нэгж төрийн нэгдсэн мэдээллийн системийг ашиглаж эхлэх юм байна. Түүнчлэн энэ хуульд зааснаар авлигын хэрэг, зөрчлийн улмаас итгэл алдсан төрийн албан хаагчдын талаарх мэдээллийг интернетэд байршуулдаг болох юм. Авлигын хэрэг, зөрчлийн улмаас ажлаас халагдсан төрийн албан хаагчдын мэдээлэл 5 жилийн туршид байрших ажээ. Энэхүү бүртгэлийг хөтлөх журмыг тус улсын Засгийн газар удахгүй батлах юм байна.
Бүртгэлд оруулсныг хүчингүй болгохоор шүүх шийдвэрлэсэн, бүртгэгдээд 5 жил өнгөрсөн, эсвэл уг этгээд нас барсан тохиолдолд уг бүртгэлээс хасахаар хуульд заажээ.
Эх сурвалж: АТГскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна