📅

Нүүрс тээврийн урт дарааллыг багасгажээ

🕔 2018/11/26 11:29 690
Нүүрсний замд 20-иод хоногт саатсан жолооч нарт үүсээд байсан асуудалд АТҮТ, ЗТХЯам, Аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цагаан хад, Гашуун сухайт боомт дээр ажиллаж нааштайгаар шийдвэрлэж эхэлжээ.
Хятадын тал хил гаалийн тоног төхөөрөмжөө шинэчилж, хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж байгаатай холбоотой таталт багасаад байгаа юм. Тиймээс тээврийн хэрэгслийн нэвтрэлт, таталтыг сайжруулах асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар 2 тал ярилцсан байна. Энэхүү уулзалтаар таталтыг хурдасгаж дарааллыг багасгах үүднээс боомтын ажиллах цагийг 21.00 цаг хүртэл сунгаж ажилууллах шийдвэрт хүрчээ.
Ингэснээр таталт нэмэгдэж өдөртөө 30-40-хөн машин хил нэвтэрч байсан бол одоо өдөртөө 500 машин нэвтрэх болжээ. Урт дараалалд олон хоногоор зогсож байгаа 6000 нүүрс тээврийн машин, жолооч нарыг замаас буулган Цагаан хад, Гаалийн хяналтын бүсүүдэд парклуулан байрлуулж байгаа бөгөөд дарааллын дагуу хилээр нэвтрүүлэх юм байна. 11-р сард багтан Хятадын тал ухаалаг систем суурилуулах ажлаа дуусгах ажээ. Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлнэ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна