📅

Таван толгой-Гашуун сухайт чиглэлд үүсээд байгаа машины урт дарааллыг шийдвэрлэхээр хуралдав

🕔 2018/11/24 00:53 377
Хятадын тал таталтаа багасгасны улмаас Таван Толгой-Гашуун сухайт чиглэлийн автозамд жолооч нар олон хоногоор урт дараалалд зогсож байгаа билээ. Ганц мод боомтод Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагууд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар уулзалт хийж дараах шийдэлд хүрсэн байна. 2018.11.24-ний өдрөөс эхлэн тодорхой хугацаагаар хилийн боомтын ажиллах цагийн хуваарийг орой 21 цаг хүртэл ажиллуулахаар тохирч, 2018.11.25 –ны бүтэн сайн өдөр боомтыг ажиллуулахаар хоёр талын холбогдох байгууллагуудад санал тавих мөн зам дээр дараалалд зогсож байгаа 5000 орчим машиныг хятадын хил рүү хурдан татаж оруулах асуудлыг хөндсөн ба танилцуулсан асуудлаар өнөөдөр Хөх хотод тусгайлан хуралдахаар болжээ.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна