📅

Таван толгой уурхай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн экскаватортой боллоо.

🕔 2018/11/20 18:45 697


Монгол улсын TOP-10 татвар төлөгчийн нэг, Өмнөговь аймгийн төсвийн 60-70%, Цогтцэций сумын төсвийн орлогын 95%-ийг дангаараа бүрдүүлдэг Тавантолгой ХК нь 1966 онд анх байгуулагдсан бөгөөд 50 гаруй жилийн туршид Монголын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх үйлст онцгой үүрэгтэй оролцон, Монгол орны өнцөг булан бүрт гэрэл, дулаан илчээ түгээсэн хөгжлийн түүчээ хамт олон юм. 1994 оны 12 сарын 05-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 42 тоот тогтоолоор төрийн өмчит Тавантолгой ХК болж, улмаар 1995 онд орон нутгийн өмч давамгайлсан уурхай болсон цагаас одоог хүртэл орон нутагтаа ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. 2004 оноос Таван Толгой ХК нь нүүрсний анхны гадаад борлуулалтыг эхлүүлэн амжилттай ажилласан бахархалтай түүхтэй хамт олон юм.

Тус уурхай нь хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлтийг дэс дараатай хийж ирсэн бөгөөд энэ удаад үйл ажиллагааны цар хүрээг тэлж 523 морины хүчин чадалтай, 88 тонны ажлын жинтэй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Product Link, Vision Link технологи суурилсан, операторын ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан CAT 390F L гидравлик экскаватораар хүч нэмж, түлхүүр гардуулах ёслол өнгөрөгч 11-р сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт цэций суманд байрлах Тавантолгойн ХК-ны уурхай дээр болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаанд Тавантолгой ХК-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга С.Мөнхбаяр, Гүйцэтгэх захирал Р. Сэддорж, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Худалдааны ерөнхий менежер А. Жанчив, Худалдааны төлөөлөгч Т. Сансар болон бусад удирдах албаны ажилчид, уурхайчид оролцож ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна