📅

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл аймгийн хэмжээнд 86 хувьтай байна.

🕔 2018/11/18 19:23 752

Энэ өвөл Өмнөговь аймгийн 15 сумын 5819 өрхөд 2,6 сая тоо толгой мал сүрэг өвөлжинө. Зун хур бороо элбэгтэй байсан учир мал сүргийн 80 хувь тарга хүч сайн авсан. Аймгийн нийт бэлчээрийн 80 хувь өвстэй байгаа төдийгүй улсын болон аймгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Тодруулбал аймгийн аюулгүй нөөцөд 100 тонн тэжээл, 100 тонн өвс татахаас 100 тонн өвс, 25 тонн тэжээлийг татаж нөөцөлсөн байна. Үлдэгдэл 80 тонн тэжээл татах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.
Мөн аймгийн Засаг даргын 05 албан даалгавраар ЕБС-ийн сурагчид, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд 138 тонн хадлан өвс,  5,9 тонн зоодойг бэлтгэж түнш сумд, малчиддаа өгсөн байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл аймгийн хэмжээнд 86 хувьтай хангагдсан ба орон нутагт голомтлон гардаг 7 төрлийн малын халдварт өвчнөөс сэргийлэх, хил залгаа аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тарилга туулгыг зургаан зуун мянга орчим мал сүрэгт хийсэн байна.

Үүнээс гадна төв суурин дахь өвөлжилтийн бэлтгэл хангах түлээ нүүрс татан авах, уурын зуухны урсгал засвар, шугам сүлжээний засвар, өргөтгөл зэрэг ажлуудыг төлөвлөж 88 хувьтай хэрэгжүүлсэн байна. Тодруулбал аймгийн төвд дулааны шугам нэмж байгуулсны зэрэгцээ сумдад шинэ уурын зуух, уурын зуухны засварын ажлыг хийгээд байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна