📅

Сэтгүүлчид, гэрэл зурагчид Баяннуур аймагт туршлага судлав.

🕔 2018/11/06 17:49 1 375

Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн сэтгүүлчид, гэрэл зурагчид, уран бүтээлчдийн 17 хүний бүрэлдхүүнтэй баг БНХАУ-ын Баянннуур аймагт туршлага судлалаа. Аяллын багийнхан Баяннуур аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ, Үеэн хотын Бортохойн тариалангийн соёлын хүрээлэн,Өвөр монголын Жао Фен Бортохойн гурилын үйлдвэр, хүнсний компани, махны үйлдвэртэй танилцлаа.


Мөн Баяннуур хотын Радио телевиз хороо болон Баяннуурын Өдрийн сонин, Монгол сонины үйл ажиллагаа, хэвлэх үйлдвэртэй танилцаж хөрш орны хэвлэл мэдээлллийн салбарынхантай уулзалт, ярилцлага хийж цаашид хамтарч ажиллаж уран бүтээлээ солилцох зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

2012 онд тухайн үеийн аймгийн засаг дарга Б. Бадраа Өмнөговь аймаг болон Баяннуур аймгийн Хэвлэл Мэдээллийн Салбартай Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж сэтгүүлчдийн хамтын ажиллагааг эхлүүлж байсан түүхтэй. 2 аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Халиут хотын хэвлэл мэдээллийн салбартай Өмнөговь аймгийн “Алтан говь” ТВ, “Монгол говь” сонин 6 дахь жилдээ амжилттай хамтран ажиллаж мэдээ, нэвтрүүлэг, уран бүтээлээ солилцож байгаа билээ.


Энэ жил Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн 9-р форумыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Өмнөговь аймагтаа зохион байгуулахад өндөр ач холбогдол өгсөн төдийгүй хэвлэл мэдээллийн салбарынханд туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтийг дэмжсэн нь хөрш зэргэлдээ 2 аймгийн ХМСалбарт шинэ дэвшлийг авчирлаа.

Сэтгүүлчдийн баг шинэ цагийн хот болон асар хурдтай хөгжиж буй Леньхэ хотын бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ хөл бөмбөгийн парк, Шар мөрний намгархаг газрын парк зэрэг хотын бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийг үзэж сонирхлоо.



скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна