📅

"Говь фестиваль-2018" үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг гранпри шагналын эзнээр Даланзадгад сумын уран үйлчин Ц.Цэцэгдэлгэрийн зүү ороох оёдлын гар урлал шалгарсан байна.

🕔 2018/10/01 21:27 3 015

Говь нутгаас шилдэг брэнд бүтээгдэхүүн гаргах, үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрыг ойртуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилго бүхий Говь фестиваль говийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ жил 14 дэхь жилдээ болж 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцжээ.

Зохион байгуулагчид говийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг 12 төрлөөр дүгнэж шалгаруулжээ.


"Шилдэг сүү цагаан идээ"  Баяндалай сумын Д.Болортуяа, "Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн"-ээр Манлай сумын Ж.Цогзолмаа, "Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн"-ээр Баяндалай сумын Г.Болормаа, "Өрхийн шилдэг үйлдвэрлэгч"-ээр Гурвантэс сумын н.Отгонсүх, "Шилдэг газар тариалан эрхлэгч"-ээр Даланзадгад сумын Н.Уранчимэг, "Шилдэг сүү цагаан идээ үйлдвэрлэгч"-ээр Ханхонгор сумын "Нандин дуулга" хоршоо шалгарсан бол Номгон сумын "Баян Төхөм" бүлэг, хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгжээр,  Цогтцэций сумын "Болор сор" ХХК оёдлын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр,  Даланзадгад сумын "Өнөд өвлөх урлахуй" ХХК, шилдэг маркетингтай бизнес эрхлэгчээр, Уран зураг, уран баримлын холбоо хамгийн зохион байгуулалттай оролцсон холбоогоор, "Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум"-аар Баян-Овоо сум тус тус шалгарав.


Энэ жилийн "Говь фестиваль-2018" үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг гранпри шагналын эзнээр Даланзадгад сумын Ц.Цэцэгдэлгэр зүү ороох оёдлын гар урлал шалгарсан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна