📅

Хөрш аймгийн хөгжлийн жишиг. Аян замын тэмдэглэл-3.

🕔 2018/09/02 14:22 1 003
Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд Баяннуур аймгийн Урадын хойд хошуугаар аялсан туршлага судлах аяллын Аян замын тэмдэглэлийн 3-р хэсгийг Дэнь Көү Шень хотын нар салхины энергийн парктай танилцсан аялалаар үргэлжлүүлж байна.
Нар, салхины энергийг өндөр түвшинд хөгжүүлсэн хот- Дэнь Көү Шень

Дэнь Көү Шень хот нар, салхины энергийн баялаг эх үүсвэрээ ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг  хот. Жилийн нар тусах цаг нь 3300, салхины хурд нь 4,5м ажээ. Хөрш орон эрчим хүчний салбараа тэр дундаа байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг түлхүү дэмжиж, хурдтай хөгжүүлж байна. Хятад улс нарны эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадны орнуудад экспортлон энэ салбарт хүчээ улам зузаатгаж байгаа гэнэ.  Тиймээс Дэнь Көү Шень хот төрийн бодлогыг нэн тэргүүнд дэмжиж энэ салбарыг түлхүү хөгжүүлж байгаа хот гэнэ.Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний салбарын зүг хошуурч байхад манай улс дотоодынхоо эрчим хүчний хэрэгцээг ч хангаж чадахгүй урд, хойд хөршөөсөө импортоор эрчим хүч авсаар сууна. Гэтэл хамгийн дулаахан цэг Ханбогдтой хаяа дэрлэн байгаа ДэньКөү Шень хот байгалийн нарыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж жилдээ хичнээн тэрбум юаниар ашиг орлого олж байна.
Дэн Көү Шень хотын нарны энергийн паркаар бид зочиллоо. Нарны энергийг ашиглаж байгуулсан ногоон парк гэнэ. Энэ парк байгуулсан газар мөн л элс ихтэй газар байсан. Элсэн талбайг тэгшилж энэ паркийг байгуулжээ.


Нарны дулааныг ашиглаж байгуулсан хүлэмжинд маш олон төрлийн ногоог тариалж байна. Аж үйлдвэрийн паркийн баруун талд 3000 МВ, 60 км/кв нарны энергийн экологи жишиг үзүүлэх суурин газар байгуулахаар төлөвлөж, нарны энергийг дахин ашиглах аж үйлдвэрийн шугамыг ашиглаж байгаа гэнэ. Суурин газар байгуулагдаад жилийн дотор цахилгааны хэмжээ 4,8 тэрбум хүрч, аж үйлдвэрийн өртөг нь 640 сая юань хүрчээ.


Цэлийсэн танхим дүүрэн  төрөл бүрийн тасалгааны цэцэг, ургамал ногоог үрслүүлэн суулгаж, ургуулж жилийн турш ургац авдаг.
Тасалгааны цэцгийг олон төрлөөр нь үрслүүлэн ургуулж хотынхоо ногоон байгууламжид зөөвөрлөн хэрэглэдэг. Энэ паркад улаан гоёо, цайны ургамал, навч, кактус зэрэг маш олон төрлийн ургамлуудыг тарьж ургуулдаг төдийгүй бүтээгдэхүүн болгож савлаж зарж борлуулдаг байна.


хүнсний нарийн ногооны хүлэмжүүд нь тусдаа байрладаг. Мөн нарны энергийг ашиглаж өвөл, зунгүй хүнсний ногоо тариалдаг. Нэг хүлэмжинд жилдээ 3 төрлийн ногоо тариалж ургац авдаг. Бид улаан лооль тариалдаг хүлэмжийг үзэж сонирхлоо. 

                  
8 сая юаны хөрөнгө оруулалтаар боссон экологийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимаар орлоо. Баяннуур хотын Дэнь Көү Шень хотын орон нутгийн шилдэг, нэртэй бүтээгдэхүүнийг нэг дороос энд үзэж, сонирхож, худалдан авалт хийж болох ажээ.


Орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд нь амт чанар сайтайгаас гадна хайрцаг сав баглаа боодол нь үзэмжтэй харагдана. Баяннуур хот нь нутгийн тарвас, шийгуаны амт чанараараа алдартай гэнэ. Тиймээс эрэлт борлуулалт ихтэй байдаг байна. 


Элсэн дээр тариалсан будаа, нарны энерги ашиглан хүнсний ногоог хүлэмжинд тариалсан болон ил талбайн ургацаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй Хятадын зах зээлд гаргадаг ажээ. Наранцэцгийг ихээр тариалж ургамлын тос үйлдвэрлэсэн байна. Мөн улаан лоолийн лаазалсан бүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэж байна. Бор тохойн алдартай буудайн гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, тараг, сүүн чихэр, лаазалсан эрдэнэ шиш, оливын тос, усан үзмийн дарс, архи, олон төрлийн самар гээд л тоочоод баршгүй олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчиддээ хүргэдэг байна.


Мөн бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрээр зарж борлуулж интернэтээр захиалга авж ажилладаг байна.Энэ бүхнээс харахад Газар тариаланг үнэхээр хөгжүүлж чадаж байгаа нь илт. үрийн жижиг нахианаас нь авахуулаад л өдөр тутам хэрэглэдэг хүнсний олон төрлийн бүтээгдэхүүн болтол нь цогц бодлогоор хөгжүүлж чадаж байгаа баяннуурчуудын хөдөлмөрийн үр шим энэ танхим дүүрэн өрөөстэй байна.


Очсон газар бүрт нэг зүйл ажиглагдсан нь бүтээгдэхүүнээ байгалийн гаралтай, жинхэнэ эко гэдгийг зураг танилцуулга, видео хэлбэрээр ирсэн зочиддоо заавал үзүүлж танилцуулдаг юм билээ. Жишээ нь наранцэцгийн тосыг гэхэд Баяннуур хотын ямар газар, ямар технологиор тарьж ургуулсан, ямар хөрсөнд хэрхэн тариалсан, үйлдэрлэлийн явцыг бүгдийг нь бүтээгдэхүүнтэй нь хамт тайлбарлан худалдан авагчид, үйлчлүүлэгч, харилцагчиддаа фото, видео танилцуулгаар үзүүлэх юм билээ. Хаана ямар газар үйлдвэрлэсэн,  гарал үүсэл тодорхой учир бүтээгдэхүүний борлуулалтад ихээр нөлөөлдөг нь тодорхой.  

Х. Батболд
/Өмнөговь аймгийн /
Баяннуур аймгийн  Урадын хойд хошуу Баяннуур хотын гадаад харилцааны албатай хамтран Өмнөговь аймгийн ХХААСалбарын 20 гаруй хүн, газар тариалан эрхлэгчид, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гээд нийт 41 хүн туршлага судлах аялалд хамрагдаад явж байна. Урт болон богино хугацааны сургалтанд  хамрагдаад орон нутгийнхаа хөгжлийн төлөө  сурсан мэдсэн зүйлээ эргэж очоод иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зориулах зорилготой. Урт болон богино хугацааны сургалтанд нийтдээ 300 гаруй төрийн албан хаагчид хамрагдсан. Хөрш зэргэлдээ Баянуур, Альшаа аймагт тус бүр 200 албан хаагч хамрагдах боломжтой. Баяннуур аймаг болон Хятад улсаас суралцах зүйл их байна. Ялангуяа Газар тариалан ХХАА,аялал жуулчлалын салбар нэлээд хөгжсөн газар.
Манай аймгийн хувьд ХАА-ынч иглэлээр малын угсааг сайжруулах, газар тариаланг хөгжүүлэх талаар олон ажлууд хийж байна. ШУ-ны үндэслэлтэй, эргээд үр дүн гаргах зорилгоор ХААИС, ШУТИС, МУБИС зэрэг сургуулиудын эрдэмтэн, докторуудтай хамтран ажиллаж байна. Газар тариалан чиглэлээр ХААИС, Солонгос улстай хамтран хүлэмжийн ААхуйн цогцолбор хөгжүүлэх ажил их үр дүнтэй байна. Ер нь манай аймагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч  уул уурхай бол шавхагдах нөөцтэй учир цаанаасаа ундарч байдаг МАА, Газар тариаланг хөгжүүлэх ажлууд их хийгдэж байна. 
Т. Батжаргал
/Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга
/
ӨМӨЗОрны хувьд манай аймагтай газар цаг уурын хувьд адилхан хуурай нөхцөлд, хөрс ус агаар ижил, говь цөлтэй нутаг байна. Маш их хөдөлмөр зүтгэл гаргаж ногоон байгууламжийг байгуулж малынтэжээлийн ургамлыг тариалж, тарьж ургуулсан ургамлаа хамгийн гол нь эцсийнбүтээгдхүүн болгож хэрэглэж байгаа энэ арга технологиуд нь бидэнд маш чухал авчхэрэгжүүлэхээр зүйл гэж харлаа. Аливаа ажил жижгээс эхэлдэг. Нэн тэргүүнд хөрсөө хэрхэн яаж бордож байгаа энэ аргачлалыг хамгийн түрүүнд судалж танилцлаа.Сумдын мэргэжилтнүүд болон ХААГазрынхан маань явж туршлага судалж байна. Үзэжхарсан зүйлээ ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана. Жишээ нь: Говийнбренд болсон Булган сумын улаан лоолийг ил талбайд, хүлэмжинд гээд янз бүрээр тарьж байгаа. Улаан лоолиор жүүс болгон лаазлаад зах зээлд борлуулах боломж байна. Ургац хураалтын үед тариачид ил талбайд тээвэрлэлт даахгүй улаан лоолийг ихээр хаясан харагддаг. Улаан лоолийн ургацаа бүрэн дүүрэн ашиглаж бага оврын үйлдвэр байгуулан тамотны жүүс хийх бүрэн боломжтой юм байна гэдгийг үйлдвэрлэлийн явц байдалтай танилцаж харж байлаа.Мөн эрдэнэ шишийг говьд ургуулж  тариалах нь чухал юм гэдгийг харлаа. Тарих технологийг нь зөв судлах ёстой. Эрдэнэ шишийг тариалж хүнсний хэрэгцээндээ хэрэглэх, малынхаа гол тэжээл болгох, өвс тэжээл болгож өвөл, хавар малдааөгдөг арвин туршлага байна. Говийн нөхцөлд тэжээлийн ургамал тарихын оронд эрдэнэшишийг тарих тал дээр онцгой анхаарч говь нутагт өөрийн хөрсөнд ургасан малын тэжээл, өвсийг бэлтгэх бололцоо байна. Цаашдаа эрчимжсэн аж ахуйг говьдх өгжүүлэх бүрэн боломж гарч ирнэ. Орон нутгаасаа өвс тэжээлээ бэлдсэн тохиолдолд сүүний, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуйг говийн нөхцөлд хөгжүүлэх боломж бүрдэх юм гэж харж байна. Аялалын үр дүнг олон ажлыг ШУ-ны үндэслэлтэйгээр хийж хэрэгжүүлэхэд дөхөм болсон ийм аялал боллоо гэж харж байна.

 

 "Хуа Шэн "ногоон энерги ХАА-н ШУТехнологийн жишиг үзүүлэх парк
 
"Хуа шэн" ногоон энергийн жишиг парк нь 200МВ-ийн хүчин чадалтай. 500 энергийн ХАА-ын саравч барьж  өдөрт 225 мянган градус цахилгаан гаргадаг гэнэ. өдрийн орлого нь 180.000 юань, жилдээ 64.8 сая юаны ашигтай ажилладаг байна. Олон хэсэг танхим дүүрэн хаа сайгүй л хүнсний ногоог тариалж ургуулжээ. Жинэхэнэ эко орчин гэдэг л энд байна. Нэг дор тоо тоймгүй олон ногоог ургуулж, нэгэн жигдээр тариалж, үр жимсийг нь ургуулж байна. Энэ бүх орчныг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж, ургуулж улсдаа жишиг болох парк болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж чаджээ. 

Газар тариаланг эрчимтэй хөгжүүлж үр шимийг нь хүртэж байгаа зөв бодлого энд алхам тутам харагдана. Тариалсан ногоо бүрээ эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлж ашиг орлого олж тэр хэрээрээ аймаг орон нутаг, малчид,ногоочид ард иргэд нь ажил, орлоготой, нүднээ илхэн хөгжин дэвжиж байгааг нь бид нарийн судалж аймагтаа нэвтрүүлэх хэрэгтэй санагдлаа.Газар тариалан эрхлэгчид, ногоочдоо бодлогоор дэмжиж, боломжоороо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь төсөл хөтөлбөрөөр үйлдвэртэй болгох гээд энэ салбарт энэ мэтчилэн бодит ажил эхлүүлэхгүй бол энэ салбарын хөгжилд бид хол хоцорчээ.
Эрдэнэшишийг тариалж өвс тэжээл төдийгүй хүнсний хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн болгох, ядаж л булганы бренд алдарт улаан лоолийг лаазалж томатны шүүс үйлдвэрлэх, хэрэглэж хэвших гээд л бидэнд байгаа бүтээгдэхүүнийг ашиглах нөөц боломж дүүрэн байна  .

Энэхүү паркдаа орон нутгийн бренд болсон хүнсний ногоогоороо ширээ дүүргэсэн оройн зоогт аяллын багийнханыг хүндэтгэн урилаа.
Баярын ширээнд архи гэхээсээ илүүтэй нутгийн брендээ таниулсан нэгэн соёлыг нэвтрүүлжээ. Дарга удирдлагууд нь ирсэн зочиддоо цэвэр ногооны шүүс, улаан лоолийн томатаар хундага тулгаж байх нь сонирхолтой бөгөөд шинэлэг. 
Мах гэхээсээ илүүтэй хүнсний ногоог хоол хүнсний гол хэрэглээ болгосон урадчуудын жишиг болсон эко паркууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эрүүл, цэвэр хүнсний ногоогоор Баяннуурын зах зээлийг бүрэн хангаж байна. Аялалын багийнхан Лэньхэ хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай танилцаад энэ удаагийн аялал өндөрлөлөө.
 

Энэхүү аялалаар Газар тариалан, эрчимжсэн МАА-г хэрхэн хөгжүүлэх, байгалийн эрчим хүчийг хэрхэн ашиглах, бренд бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх боломж, аялал жуулчлалыг орон нутагтайгаа хэрхэн уялдуулж хөгжүүлж болох гээд олон салбарт санаа авахуйц богц дүүрэн аялал болсонд аялагчид сэтгэл дүүрэн байлаа. 41 хүний бүрэлдхүүнтэй хөрш орны хөгжлийн жишигтэй танилцсан аялал Лэньхэ хотын хөгжил дэвшилтэй танилцах аялалаар өндөрлөө.

Асар богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байгаа хил залгаа хөрш аймгаас суралцах зүйл их байна. Хил гаалиар Өмнөговьчууд нааш цааш явахдаа урд хөршийн аж амьдралыг бүрэн мэдэх болсон. Гэвч Өнөө цагийн урд хөрш хэрхэн дэвшин дээшилж нүдэн дээр асар хурдтай хөгжиж, улс орны бодлогоо дагаж бүтээн байгуулалт, нийгмийн салбар бүр нь зэрэгцэн хөгжиж биднийг хол хаяжээ. 
“ХӨРШ ОРНЫ ХӨГЖЛИЙН ЖИШИГ” бидэнд олон зүйлийг өгүүлсээр...
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна