📅

Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Соёлын өдрүүд" боллоо.

🕔 2018/09/20 16:53 661

Хөрш орны Халиут хотын "Соёлын өдрүүд" Ханбогд суманд боллоо.Тус арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ны Урадын дунд хошууны Халиут хотын өндөр чадвартай эмч мэргэжилтнүүд ирж, сумын ард иргэдийг 5 төрлийн чиглэлээр үнэ төлбөргүй үзэж эмчилгээ оношлогоо хийж байна. 


Мөн Ханбогд сумын урлаг соёлын ажилтнууд болон Халиут хотын "Улаан мөчир", алдарт "Харгана" хамтлагийн уран бүтээлчид хамтран соёл урлагийн цогцолбор тоглолтыг ард иргэддээ үзүүллээ. Хоёр орны найрамдалт харилцааг улам бэхжүүлэх, хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэх үүднээс  Ханбогд сумын удирдлагуудын санаачилгаар хил залгаа Халиут хошуутай боловсрол, эрүүл мэнд, соёл, хөдөө аж ахуй, хил орчмын аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтийн дагуу ийнхүү эхний ажлууд хийгдэж байгаа аж.


Мөн Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг хамтран тэмдэглэх, сүү , цагаан идээ, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Халиут хошууны нэрэмжит гудамжийг Ханбогд суманд байгуулах зэрэг саналуудыг Халиут хошууны удирдлагууд дэмжсэн байна.Цаашид Гашуун сухайт боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлыг хэлэлцэж, иргэдэд ээлтэй, эдийн засгийг дэмжсэн таатай бодлого барьж ажиллана гэлээ. Хөрш зэргэлдээ бүс нутгуудын хувьд хамтран ажиллаж, бие биенээсээ туршлага судлан хамтдаа хөгжих зорилготой.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна