📅

"Сод Монгол" ШТСтанц иргэдээ хохироосон уу?

🕔 2018/09/14 08:28 770

Шатахуун түгээх станц хэрэглэгчдэд автобензин,  дизель түлшийг дутуу шахаж хэрэглэгчдийг хохироож байна гэсэн асуудлын мѳрѳѳр “Сод монгол” шатахуун түгээх станцын өндөр хурдны түгээгүүрийн  хэмжлийн үнэн, зөв байдалд хэмжилт, шалгалтыг аймгийн МХГазар хийж гүйцэтгэжээ.


3 удаагийн хэмжилт хийхэд түгээгүүрийн шахалт хэвийн болох нь тогтоогдсон байна. Цахим орчинд “Сод монгол” шатахуун түгээх станц  бинзен, дизелийг дутуу шахаж иргэдийг хохироож байна гэсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн бичлэг тавигдсан. МХГ-аас үүнийг тайлбарлахдаа "Уг түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахууныг түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015-2004 стандартад заасны дагуу 10 литрийн эталон мерникээр хэвийн ажиллагааг шалгах боломжгүй, уг саванд бүрэн даралтаар нь шатахууны хэмжээг зөв илэрхийлэх боломжгүй" гэсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна