📅

2 улсын сэтгүүлзүйн салбарт ХМБайгууллагууд нягт хамтарч ажиллахаар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

🕔 2018/09/12 21:34 529
2 орны найрамдалт харилцааны хүрээнд 9 дэхь удаагаа болж буй Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форумыг зорьж Даланзадгад хотноо хоёр улсын хүндэт зочид болон, хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөлөгчид хуран чууллаа. Энэхүү форум нь жил бүр болдог бөгөөд 2 улсын Засгийн газрын хэмжээнд дэмжигдсээр ирсэн билээ.Энэ жилийн хувьд Бүс ба зам санаачлага дахь Монгол, Хятадын Хэвлэл Мэдээллийн салбарын оролцоо хамтын ажиллагааны шинэ үе уриан дор зохион байгуулагдсанаараа онцлогтой. Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМАлбаны дарга Ж. Цэсэн БНХАУ-ын Төрийн зөвлөл, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд энэхүү форумд ихээхэн ач холбогдол өгч оролцлоо.

Хятадын талаас ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлагууд болон тус орны хэвлэл мэдээллийн салбарын 40 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. 2 улсын сэтгүүлзүйн салбарт ХМБайгууллагууд нягт хамтарч ажиллахаар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Форумын үеэр МСНЭвлэлээс тодорхой санаачлагуудыг дэвшүүллээ. Тухайлбал: Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжих зорилгоор ирэх 2020 онд Гурван орны хэвлэл мэдээллийн хамтарсан форумыг зохион байгуулах мөн Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах санаачилгыг гаргасан юм. Мөн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг илүү өргөжүүлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг БНХАУ-ын томоохон их, дээд сургуульд Сэтгүүлзүйн чиглэлээр суралцуулах сэтгүүлчдээ чадавхижуулах зэрэг уриалга гарлаа. МСНЭ, Өмнөговь аймгийн салбар зөвлөл хамтран Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн 9 дахь удаагийн форумыг амжилттай зохион байгуулсан бөгөөд Ирэх онд Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн салбарууд хамтын ажиллагаа тогтоож, форумыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэний 10 жилийн ой тохиох юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна