📅

Урд хөрш аймгийн үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, аялал жуулчлалын хөгжлөөс авах зүйл их байна.

🕔 2018/08/31 20:39 1 038
“Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ХАА, Боловсролын салбарынхан, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл, газар тариалан эрхлэгчид, төрийн албан хаагчид, эмч, багш нарын төлөөлөл бүхий  41 хүний баг бүрэлдхүүн, Аймгийн засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулан ӨМӨЗОрны Баяннуур хотын Урадын хойд хошуу, Дэнь Көү Шиань, Линьхэ хотуудаар туршлага судлах аялалд хамрагдлаа.

Говийн улаан тэмээний сүүний чиглэлийн ферм, Олон улсын монгол гэрийн хүрээлэн, ХАА, ШУТехнологийн жишиг парк, Цөлийн цагаан будааны туршилтын суурин, Нарны энергийн парк, Шар мөрний Сан Шэн Гун усан ашиглалтын зангилаа, Хүлэмжийн аж ахуй, Нарийн нуур, Monmilk сүүний үйлдвэр, Агуйн сүм, Цэргийн музей, Хатан гол гээд л бидний очсон газар бүхэн үзэж сонирхох зүйл ихтэй байлаа.




Ялангуяа уур амьсгал, газарзүйн хувьд адилхан хил залгаа аймагт элсэн дээр будаа ургуулж, хүнсний ногоог хүлэмжинд тариалж жилдээ 3 удаа ургац авч, ургамлын тос, улаан лоолийн шүүс, буудайн гурил, сүүн бүтээгдэхүүн, тараг, сүүн чихэр, лаазалсан эрдэнэ шиш, усан үзмийн дарс гээд л тоочоод баршгүй олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлж ашиг орлого олж тэр хэрээрээ аймаг орон нутаг, малчид, ард иргэд нь ажил, орлоготой, нүднээ илхэн хөгжин дэвжиж байгааг нь бид нарийн судалж аймагтаа нэвтрүүлэх хэрэгтэй санагдлаа.


Сүүний үйлдвэр нь үнээний өтгөн сүүг малчдынхаа гар дээрээс авч боловсруулан өөрсдийн орондоо төдийгүй Улаанбаатар хот, гадаадын зах зээлд худалдаалж, сансрын нисэгчдийн хүнсний хэрэгцээнд хүртэл нийлүүлдэг.


Ингэний сүүний гайхамшигтай эмчилгээний чанарыг эрдэмтэд баталчихсан.Үүнийг олж харсан Урадчууд улаан тэмээн сүргээ 10 түм болгон өсгөн үржүүлэх зорилго тавьж ингэний сүүний ферм байгуулан төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлчихжээ. Малчид үйлдвэрлэгчид хэрхэн гар нийлэн хоршиж, бие биедээ харилцан ашиг орлоготой ажиллаж, үйлдвэр нь тэлж байгаа жишээ олон байна.



Бидний өдөр тутмын амьдралын ёс,уламжлалын жижиг гэлтгүй зүйлийг маш том соёл болгон аялал жуулчлалтай холбож,  жуулчдыг татах бүтээн байгуулалтуудыг их хийж орлого олж байна. Тухайлбал: Монгол үндэстэн угсаатны бүх гэрийг барьж, бүрэн тохижуулж,  ОУ-ын гэр хүрээлэн болгож мянга мянган жуулчдыг татаж байна. Овооны соёлыг түгээж, дэлхийд байхгүй 99 овооны хүрээлэн бий болгож Геннисийн номонд бүртгүүлхээр тохижуулж байна.
Элсэн баримал бүтээж өндөр ашиг орлоготой ажилладаг гээд л энүүхэн хил залгаа хөрш аймгийн үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, аялал жуулчлалын хөгжлөөс авах зүйл их байна.
Баяннуур аймгийн хөгжил дэвшил,бүтээн байгуулалтуудыг үзэж, санаа авахуйц, туршлага болгохуйц, орон нутагтаа нэвтрүүлж хэрэгжүүлэх бүрэн боломжтой зүйлс олон байгааг олж харахын зэрэгцээ аймагтаа эрдэнэ шишийг тариалж хүнс болон малын тэжээл бэлтгэх, Булганы помидорыг шүүс болгон савлах зэрэг богц дүүрэн санаагаа бодит ажил болгох боломж дүүрэн байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна