📅

Монголын Оюун Ухааны Академийн салбар Өмнөговь аймагт нээгдэнэ.

🕔 2018/08/12 15:07 607
Монголын Оюун Ухааны Академийн албан ёсны гэрээт салбар Өмнөговь аймгийн Даланзадгад хотод нээгдэхээр болжээ.
Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар Өмнөговь аймаг дахь салбарыг үүсгэн байгуулагч Д.Мөнхбаттай гэрээнд гарын үсэг зурсан байна.Энэхүү салбар 9 дүгээр сард албан ёсоор нээлтээ хийх юм байна.
Х.Хатанбаатар захирал Өмнөговь аймгийн хүүхэд, залуус, эцэг эхчүүдтэй 9 дүгээр сард салбарын нээлтийн үеэр уулзан лекц уншиж санал бодлоо солилцох юм.
Одоогоор Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудад академийн гэрээт салбарууд үйл ажиллагаагаа амжилттай явуулж олон зуун хүүхдийн оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.Удахгүй говь нутгийн хүүхэд багачуудын оюуны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болсон шинэ салбар үүдээ нээх нь ээ. ээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна