📅

"Нүүдэлчин монгол-2018" соёлын биет бус өвийн их наадамд "Өмнөговь-отог" оролцож байна.

🕔 2018/08/11 15:38 1 848
Улаанбаатар хотноо болж буй "Нүүдэлчин монгол-2018" соёлын биет бус өвийн их наадамд 21 аймаг, 9 дүүргийн ардын авьяастнууд шилдэг бүтээлүүдээ сойн оролцож байна. Манай аймгийн 95 хүний бүрэлдэхүүнтэй "Өмнөговь-отог" говь нутгийн урчуудын гар урлалын шилдэг бүтээлээр үзэсгэлэн  гаргаж нутгийнхаа өв соёлыг олон түмэнд сурталчилж байна.Өмнийн говийн уран гартнууд, урчууд зоосон ширээ бүхий гар урлал, зүү ороож оёсон дайлан, эсгий, чулуу, мод зэргээр хийсэн сийлбэр, бэлэг дурсгалын зүйлс, эдлэл хэрэглэл, ноён сэврэй хийцийн мөнгөн аяга, цагаан шүрэн хөөрөг зэрэг ур ухаан шингээсэн бүтээлүүдээ дэлгэн амжилттай оролцож байна.


Мөн Хүй долоон худагт Өмнөговь отгийн ардын авьяастнууд нутгийнхаа онцлогийг илтгэсэн дуу хуурын дээжээсээ өргөн толилуулж нутаг орноо сурталчиллаа.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна