📅

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “БЭЛГЭ ТЭМДЭГ” - ИЙН УТГА УЧИР

🕔 2018/06/02 06:18 1 642


Өмнөговь аймгийн “ Бэлгэ тэмдэг” нь ерөнхий дүрслэл, шигтгэж оруулсан бүх зүйл нь өөр өөрийн гэсэн утга илэрхийлэлтэй. Ямар утга учрыг агуулдаг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй билээ. Ингээд та бүхэнд Өмнөговь аймгийн бэлгэ тэмдэгийн бэлгэдлүүдийг танилцуулъя.

Бэлгэдлийн оройны чандмань бүхий 3 дүрслэл нь: Зэс, алт, нүүрс гэсэн утгыг илэрхийлдэг.Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч газрын баялаг, эрдэс баялгаараа дэлхийд гайхагдаж байгааговь нутгийг - зэс,алт, нүүрснийөнгөөрхүслийг хангагч чандмань эрдэнээр дүрслэн буй нь энэ юм.


Алтан шаргал өнгөтэй түмэн насан хээ нь: Өмнөговь аймгийг ашид мөнх өсөн дэвжихийн бэлгэдэл төгсгөлгүй үргэлжлэх өнө мөнх утгийг билгэдэн хүрээлсэн. Түмэн насан хээний алтан шаргал өнгө нь говь нутаг гэсэн санааг илэрхийлдэг байна.


Хөх цэнхэр өнгө нь: Мөнх тэнгэрийн хүчин дор эх дэлхийгээ шүтэн, эв эеээ нэгтгэн амьдрахыг бэлэгдэнэ.


Бэлгэ тэмдэгийн төв хэсэг нь: Өмнөговь аймгийн их тахилгат хайрхан ГУРВАН САЙХАН УУЛ-ыг дүрсэлж оруулсан байдаг. Мөнх тэнгэрийг бэлгэдэн дугуй хөх дэвсгэр дээрӨмнөговь аймгийнбахархал Гурван сайхан уул”- ын сүрлэг оргилуудыг бүтээж шигтгэж өгчээ.


Элсэн шаргал өнгөөр ЭЛСЭН МАНХАН, ТЭМЭЭ-г өнгө тодруулан илэрхийлсэн байдаг. Энэ ньӨмнөговь аймгийн байгаль, цаг уур ан амьтны онцлог өвөрмөц тогтоц-суурьшил говьчуудын түүх соёл, ёс заншил амьдралын хэвшлийг энгийнээр тусгаж, дэлхийд ховордсон хоёрбөхт тэмээний өлгий нутаг, тус аймаг нь Монгол улсдаа тэмээгээрээ тэргүүлдэг, тэмээний аж ахуй эрчимтэй хөгжсөн зэрэгойлголтуудыг тусган дүрслэж буй юм.


Аймгийн бэлгэ тэмдэг хөх цагаан өнгөний хосолмол илэрхийлэлтэй.

Бэлгэ тэмдэгийн ерөнхий утга нь говийн уужуу тайван сэтгэлтэй, хөдөлмөрч ард түмнийг илэрхийлж, эдийн дээд хөх өнгийн хадган дээр “Өмнөговь” гэсэн нэрийгцагаан өнгөөрхүндэтгэлтэйгээр байрлуулсан болно. Үүний суурь болгож ногоон өнгөөр говийн газрынхөрсөн дээрх байгалийн баялаг,газар тариалан, амьтан ургамлын онцлог болгон бэлгэджээ.

Аймгийн бэлгэдлийг өнгө ялган хүрээлсэн дугуй хүрээ, оройд нь зэс, алт, нүүрсний өнгөөр чандмань эрдэнийг байрлуулж, хөх тэнгэрийг – цагаан цэнхэр, Гурван сайхан уулыг-бараан хөх өнгөөр хослуулан Говь, элс, тэмээг- элсэн шаргал, Өмнөговь аймгийн нэрийг хадган дээр цагаан өнгөөр байрлуулсан байдаг.

Өмнөговьаймгийн бэлгэ тэмдэг нь аймгийн бэлгэдэл, тэмдэг төдийгүй нутгийн түүхэн уламжлал, онцлог,бат бэх оршин тогтнохуйн бэлгэдэл, Өмнөговьчуудын өнө мөнхийн цог хийморийг илэрхийлж байгаа билээ. Иймээс Өмнөговийн хүн бүр аймгийнхаа бэлгэдлийг дээдлэн хүндэтгэж явах учиртай.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна