📅

ӨМНӨГОВЬ АЙМГААС ШИНЭ УЛСЫН НАЧИН ТӨРЛӨӨ.

🕔 2018/07/12 16:04 767
Өмнийн говийн хүчит бөхчүүд улсын наадмын дэвжээнд өнгөтэй сайхан барилдаж байна.Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Таван Толгой ХК-ийн бөх Ш.ДАРХАНБАТ Улсын аварга Г.Эрхэмбаяраар 5 давж, төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олноо шуугиулан барилдаж МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛ-ны болзол хангаж говьчуудаа, бөхөд хайртай ард түмнээ огшуулан баярлууллаа.Ийнхүү 7 жилийн дараа өмнийн говиос Улсын Начин цолтон төрсөн сайхан наадам болж байна.Түүний аав Б.Шоовдор гуай  42 жилийн өмнө МУ-ын Начин цолыг хүртэж Өмнөговьчуудаа баярлуулж байсан бол удам залгасан бөх хүү нь аавынхаа цолонд хүрч Улсын наадмын торгон дэвжээнээ уран барилдаан, эр бяраараа нутгийн олон түмэн, бөхийн хорхойтнуудаа баярлууллаа.Говийн хүчит бөхчүүдийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байг ээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна