📅

Өмнийн говьчууд баяр наадмаасаа АЙМГИЙН АРСЛАН, ХОС НАЧИН  төрүүлж сайхан наадлаа.

🕔 2018/07/07 01:01 775
АХ-ын 97 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын харъяат аймгийн заан Будын Амгаланбаатар 8 даван түрүүлж аймгийн Арслан цол хүртсэн бол Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Өмнөговь аймгийн ОБЕГ, Таван толгой ХК-ний бөх аймгийн хурц арслан Ш. Дарханбат 7 давж үзүүрлэж монгол бөхөө дээдлэн хүндэлдэг өмнийн говьчууддаа сэтгэлийн цэнгэл хайрлалаа.Баян-овоо сумын харъяат сумын заан Б. Мөнхбат, Цогт-овоо сумын харъяат сумын заан Ц. Пүрэвсүрэн нар аймгийн начин цол хүртэж говийн бөхчүүд нутгийнхаа зүлэг ногоон дэвжээнээ иртэй, бяртай, урамтай сайхан барилдаж наадамчин олноо баярлуулсан юм. Өмнөговь аймгийн наадмаас ийнхүү Аймгийн арслан -1, аймгийн начин-2 төрөн гарч наадамчин олон нар хур тэгширсэн, бөхийн шинэ цолтнууд нэмэгдсэн сайхан барилдаан үзлээ хэмээн сэтгэл тэнүүн наадлаа. Өмнийн говийн хүчит бөхчүүдийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байх болтугай.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна