📅

Өмнөговь аймгийн баяр наадам эхэллээ.

🕔 2018/07/05 19:07 1 028
 Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97, Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадам нар хур тэгширсэн, наадамчин олон баясан цэнгэсэн дэлгэр сайхан эхэлсэн Уламжлалын дагуу аймгийн баяр наадам байгууллага хамт олны баярын жагсаалаар мэндчилгээ өргөн говь нутгийн үзэсгэлэн болоод морин хуурчийн тухай говийн домгийг өгүүлсэн уран сэтгэмжит өгүүлэмж, тоглолтыг наадамчин олонд үзүүллээ. Хүчтэний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, харваачдын цэц мэргэн, зон олны сэтгэл тэнүүн сайхан байж, ийнхүү Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 87 жилийн баяр наадмаа угтаж байна.

Өмнөговь аймгийн хувьд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, яам агентлагийн хэмжээнд өндрөөр үнэлүүлэн улмаар улсын хэмжээнд зохион байгуулсан 3 удаагийн олон нийтийн санал асуулгаар "Оны шилдэг аймаг"-аар шалгарч, түүнчлэн Даланзадгад сумын 90 га талбайд хийгдэж буй шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ"-г хүртэж, 2017 оны ажил үйлсээрээ улсын хэмжээнд 22 аймаг нийслэлийг тэргүүлж, Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан өрнүүн амжилтаар баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

С.Сумъяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна