📅

Манай орны 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн байна

🕔 2018/07/03 17:40 963
Манай улс харьцангуй бага усны нөөцтэй орны тоонд ордог. Учир нь гэвэл Монгол орны хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөрөөр байдаг байна.Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байдаг. Тэгвэл Монгол орны гол мөрний усны нөөц, урсацын 70% нь алтай, хангай, хэнтий нуруу, хөвсгөлийн уулс, их хянганы нуруу зэрэг уулнуруудын өндөрлөг хэсэг буюу монгол орны нутаг дэвсгэрийн 30%-д бүрддэг байна.Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая.м3 орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Ус ашиглалт хэрэглээний дийлэнх хувийг газрын доорх усаар хангаж байгаа юм.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна