📅

Өмнөговь аймгийн нийт нутгийн 85 хувь нь гантай байна.

🕔 2018/07/03 16:42 798
Аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,9 сая толгой мал зусаж, нийт нутгийн 15 хувь нь дунд зэрэг, 85 хувь нь гантай байна. Бага зэргийн хур тунадас зарим газраар орсон хэдий ч бэлчээрийн гарц нэмэгдэхгүй байна. Аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь буюу баруун, урд, зүүн урд талын сумдын нутгаар хаваржилт, зуншлага хүнд байгаагийн улмаас малын хорогдол нэмэгдэж, нийт малын 1,4 хувь буюу 37,0 мян толгой мал хорогдоод байна. Үүнээс өвчнөөр 597 мал хорогдсон. Отор нүүүдлийн бөөгнөрөлтэй холбоотойгоор аймгаас Ханхонгор сумын Мандах багийн Тэсэг гүн, Булган сумын Дал багийн Цагаан толгойн худгуудыг засварлан ашиглалтанд оруулаад байна. Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт багийг отрын төвлөрөл их байгаа Ханхонгор сумын Мандах баг, Баяндалай сумын Баян багийн Марзын гол, Булган сумын Хавцгайт баг, Булагтай зэрэг газруудад зохион байгуулж 200 гаруй малчдад төрийн үйлчилгээг хүргэж ажилласан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 15 сумын 29 газарт инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 21 инженерийн хийцтэй худгийн сэргээн засварлахаар ажлууд эхлээд байна. Үүний дүнд 43,5 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 144 өрхийн 113,2 мян толгой мал усаар ойрхон усаар хангагдана. Дундговь аймгийн Өлзийт, Хулд, Өндөршил, Дэлгэрхангай сумд, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг сумдад өөрийн аймгийн 9 сумын 113 өрхийн 353 хүн 140.0 мянга гаруй тоо толгой мал сүрэг оторлож байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна