📅

"Говийн хүчтэн" дэвжээний галын наадам боллоо.

🕔 2018/06/30 12:30 778
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг болох Харзтайн аманд "Говийн хүчтэн" дэвжээний 25 бөх наадмын бэлтгэлдээ гарсан байгаа билээ.Баяр наадмыг угтаж Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээнээс 2018 оны галын наадмаа амжилттай зохиолоо. Бөх сонирхогч, бөх дэмжигчид маань  нутгийн бөхчүүд болон ойролцоох бөхийн галуудын хүчтэнгүүдийн наадмын өнгийг шинжиж, хүчит бөхчүүддээ амжилт, урам хайрлан наадлаа.Ардын хувьсгалын 97, Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаандаа хүчийг үзэхээр бэлтгэлд гарсан нутгийн бөхчүүдээ Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, БХБСайд асан Ц.Баярсайхан болон сумдын нутгийн зөвлөлийн дарга нар эргэж, амжилт гаргахыг хүсэж, нутгийн олон түмний хамтаар галын наадамд өргөнөөр оролцлоо.Нутгийн зөвлөлөөс наадмын бэлтгэлдээ гараад өнгөтэй сайхан барилдаж галын наадмаа хийж буй говийн хүчтэнгүүддээ сайн барилдахыг ерөөлөө.
Говь нутгийн бөхчүүдийн маань бэлтгэж ханаж, шинэ цолтонгууд төрөн гарч, наадмын торгон ногоон дэвжээнээ уран барилдаанаараа наадамчин олноо баясгаж эртэй, бяртай наадахыг хүсье.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна