📅

ҮЙЛДВЭРЛЭЛ, УУРХАЙД АШИГЛАЖ БАЙГАА УСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА

🕔 2018/06/29 11:46 559
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 15 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ноён, Ханбогдод "Үйлдвэрлэл, уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээ, түүнд тавих хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хэсэгчлэн зохион байгууллаа.

6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Цогтцэций, Ханбогд сумдад болсон "Үйлдвэрлэл, уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээ, түүнд тавих хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт малчид, иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо. Уул уурхайн компаниуд усны хэрэглээний талаар мэдээлэл өгч, иргэд уул уурхайн сөрөг нөлөөлөл, тоосжилт, усны хомсдлын талаар санал бодлоо хэлж, аймаг орон нутгийн удирдлагууд усны зөв зохистой хэрэглээ, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар асуудал, шийдлийг хэлэлцлээ.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогын хүрээнд уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, малчид иргэдийн санал бодлыг уул уурхайн компаниуд сонсож хамтран ажиллах, бэлчээрийн усан хангамжийг бодитойгоор нэмэгдүүлэхэд тэд онцгой анхааран ажиллахаар санал нэгдлээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна