📅

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөлөөллийн аялал "Mongoliatry-2018" Өмнөговь аймагт 3 өдрийн турш зохион байгуулагдлаа.

🕔 2018/06/20 13:37 643
 Тэд төрийн байгууллага, хувийн хэвшил, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцсан юм. МУ-ын 7 аймаг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн Mongolia try-2018 нөлөөллийн багийнхан аймаг орон нутгийнбодлогын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ямар ажил үйлчилгээ явуулдаг талаар Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр: Ажнай талбайгаас Соёл амралтын хүрээлэн хүртэлх дугуйн зам, Нутгийн удирдлагын ордны бие засах газар, налуу зам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцолж байлаа.

Аймаг орон нутгийн бодлогын түвшинд 6 хүнийг хувийн туслах, 1 хүнийг дохионы хэлмэрчээр сурган ажиллуулж байгаа төдийгүй ЕБС, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангиудыг нээн тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн багш нараар хичээлийг заалгаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрт хамруулж байна. Түүнчлэн 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгосонтой холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчныг бүрдүүлэх, барилга байгууламж хүлээн авах комисс, үнэлгээний хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан ажиллаж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна