📅

Зуслангийн ээлж бүр өөр өөр онцлог хөтөлбөртэй.

🕔 2018/06/20 10:18 842

Говь гурван сайхан байгалийн үзэсгэлэнт газарт байрлах Буянт хотхон хүүхдийн зуслан нь нэг ээлжиндээ 150 хүүхэд хүлээн авах чадалтай, хүүхдийн бие эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй амин дэмээр баялаг хоол ундаар үйлчилж байна. Зөвхөн амраад зогсохгүй хүүхэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, ээлж бүрт өөр төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Зуны амралтаа зусланд өөрийгөө хөгжүүлж, найз нөхдийнхөө хүрээллийг тэлж үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл Буянт хотхон хүүхдийн зусланг зориорой. Ая тухтай орчин, амт чанартай хоол, сонирхол авьяасыг хөгжүүлэх төрөл бүрийн сургалт арга хэмжээ таныг хүлээж байна.

Ээлж-1 Багачууд
Ээлж-2 Гар урлал бүтээлч сэтгэлгээ
Ээлж-3 Бүжиг
Ээлж-4 Математик, соробан сампин
Ээлж-5 Гэр бүл
Ээлж-6 Эр зориг эх орончид
Ээлж-7 Спорт
Ээлж-8 Урлаг
Ээлж-9 Аялал
Ээлж-10 Залуучууд гэсэн онцлогтойгоор амрагчиддаа үйлчлэх юм.

Мөн ээлж бүрт шүдний эмч ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна.
Аймгийн хэмжээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, монгол зан заншлыг төлөвшүүлэх, хөдөлмөрт сургах арга хэмжээнүүдийг зохион байгуулж буйн зэрэгцээ Буянт хотхон хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг онцгойлон дэмжиж байна. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Буянт хотхон хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, зуслангийн үйл ажиллагааг сайжруулах, амрагч хүүхдүүдэд ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургалтын ширээ сандал, өсгөгч, нөүтбүүк зэргийг шийдэж өгөхөөр боллоо.                                А.Үүрийнтуяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна