📅

Их сорилго тэмцээн тамирчдын бэлтгэл сургуулилтыг шалгалаа.

🕔 2018/06/17 21:32 2 098
Өмнөговь аймгийн үндэсний сурын холбооноос Улс, бүсийн чанартай тэмцээний өмнөх Их сорил шалгаруулах тэмцээнийг Даланзадгад хотод явууллаа. Сорилго тэмцээнд нийт 54 харваач оролцсоноос насанд хүрэгчид-32, өсвөрийн харваачид-22 оролцлоо. Монгол сурын харвааны хана болон хасаа харваанд босго оноо тавин өрсөлдсөнөөс МУ-ын мэргэн С.Баярмаа Нийт 34 оноогоор тэргүүлж, өсвөрийн харваачдаас Ханбогд сумын харваач Б.Бадамханд 9 оноогоор тэргүүлж шагналын эзэд болсон юм. Их сорил шалгаруулах тэмцээн явуулснаар тамирчдын бэлтгэл сургуулилалтыг дүгнэн цэгнэж, хариуцлагажуулах, бэлтгэлийг эрчимжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм гэж харваачид сайшаалтай хандаж байлаа. Өмнийн говийн харваачид энэ жилийн баяр наадмуудад амжилт дүүрэн оролцохоор байнгын бэлтгэл хийж байгаа бөгөөд энэ сарын 22-24нд Хэнтий аймгийн Чингис хаан хотод Улсын аварга шалгаруулах өсвөрийн болон насанд хүрэгчдийн цуваа харвааны тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа юм байна. Харваачдын маань хараа мэргэн, уухай цээл байх болтугай.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна