📅

ЭЕШ МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛНЭ

🕔 2018/06/15 09:19 950
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10:00 цагаас монгол хэлбичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ.Энэ жил нийт 43.846 шалгуулагч ЭЕШ өгөх бөгөөд 87 хувь нь буюу 37.950 нь энэ жилийн төгсөгч, 5.896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.
Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./Суудлын хуваарьИргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичигБүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэх хугацаа:

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

Монгол хэлбичгийн шалгалтМатематикФизикХими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

Монгол хэлОрос хэлАнгли хэлГазарзүйБиологиМонгол улсын түүхНийгмийн тухай мэдлэг

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна