📅

Нутгийн уугуул иргэдийн амьдрал ахуй, эрүүл аюулгүй ажиллах эрх хүндээр зөрчигдөж байгаа талаар иргэд ярьж байна.

🕔 2018/06/05 21:49 650
"Монголоо сонсъё" аян Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амжилттай үргэлжилж байна.

Эдийн засгийн ухааны доктор, Цогтцэций сумын Ардчилсан намын дарга Г.Цог-өрнөх тус сумын 2 сургуулийн төгсөх ангийн нийт 100 орчим сурагчдад "Мэргэжил сонголт", " Нутгийн хөгжилд залуусын оролцоо" сэдвээр лекц, жүжигчин Эрдэнэбилэг(Эби) "Монгол монголоороо байхын утга учир" сэдвээр чөлөөт ярилцлага хийж залуучуудын сонирхсон асуултанд хариулж ажиллалаа.

Аяны хүрээнд ахмадуудтай уулзалт хийж, тэдний санал бодлыг хуваалцаж, Цогтцэций-Даланзадгад чиглэлийн 59,6км авто замын асуудал, уул уурхайн компаниудыг орон нутаг дахь хамтын ажиллагааг сайжруулах, агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах, сумын ЕБС-г шинэчлэн барих шаардлага байгаа талаар санал хүсэлтээ ахмадууд илэрхийллээ. Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга ҮБХ-ны гишүүн Д.Бат-Эрдэнэ Цогтцэций сумын цэцэрлэгүүдэд байгуулж өгсөн "Би Би Би" номын санд шинэ номын багцыг бэлэглэлээ.Эх үрсийн баяртай холбогдуулан 600 хүүхдэд баярын бэлэг, 150 ахмадуудад гарын бэлэг гардууллаа.
Тус сумын намын гишүүд дэмжигчидтэй уулзалт хийж намын үзэл баримтлалын төслийг танилцуулан төсөлд санал авч ажиллаа. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх дотоод уулзалтанд 100 орчим гишүүд маань оролцсон ба намын шинэчлэлтийн талаарх мэдээлэл хүргэж, өнгөрсөн хугацааны томоохон ажлуудын талаарх мэдээлэл болон сумын, аймгийн, намын хэрэг эрхлэх газар, бодлогын салбар зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, анхан шатны намын гишүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг хүлээн авч ажиллаа. Энэ үед намын тэргүүний гишүүдэд намын шагнал гардуулах, намд шинээр гишүүнээр элссэн 7 гишүүнд намын батлах гардууллаа.Намын гишүүдтэй уулзах уулзалтын үеэр хэд хэдэн саналыг намын гишүүд илэрхийлсэн. Үүнд;-нам бүх шатандаа ялагдсан энэ үед гишүүдийн оролцоо суларч байна. Анхан шатандаа боловсон хүчнийг бэлтгэх ажлыг яаралтай зохион байгуулах нэн шаардлага байна,-аливаа арга хэмжээ иргэдийг татах үйл ажиллагааг зохион байгуулах үед анхан шатанд санхүүгийн бэрхшээл маш их тулгардаг, энэ асуудлыг шийдвэрлэх асуудалд төв намын бодлого юу байгаа талаар ярилцаж ҮБХ-ны гишүүд тодорхой хариултууд, боломжуудыг мөн хэлж ярилцсан.Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг 2 өдөр иргэдэд үйлчилж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд нийт 350 орчим иргэдийг үзлэгт хамруулан зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдтэй хийх уулзалтын үед нутгийн иргэдэд тулгарч буй хэд хэдэн асуудлаар санал хүсэлт гарсан. Тухайлбал:- Ундны усыг өндөр үнээр худалдаж авч байна. 100 гаруй метрийн гүний 4 худаг ширгэсэн, усны нөөцийн хомсдол гамшгийн түвшинд хүрч байна. Энэ тал дээр УИХ дахь АН-н бүлгээр дамжуулан тодорхой арга хэмжээг нэн яаралтай авч өгөх талаар,
- Агаарын бохирдолт, тоосжилтын асуудал гамшгийн түвшинд хүрээд байна. Сумын иргэдийн эрүүл мэндийн судалгаа мэдээллээс үзэхэд иргэдийн өвчлөлийн тэргүүлэх өвчлөлд уушиг, амьсгалын замын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон ба уг асуудлаар,
- Сумын уул уурхайн хөгжил, түүнийг даган шинэ суурьшил бүс бий болох, хүн амын шилжин ирэх хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан сумын засаглал, өөрөө удирдах байгууллага, түүний бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд ч тодорхой сөрөг нөлөөллийн хандлага эрс нэмэгдсэн төдийгүй нутгийн уугуул иргэдийн амьдрал ахуй, эрүүл аюулгүй ажиллах эрх хүндээр зөрчигдөж байгаа талаар иргэд ярьж байна.
-Мөн малын бэлчээрийн газар маш хомсдож байна. Зэргэлдээ сумын малчин иргэдтэй мал услах худагнаас болж амь насаа алдсан тохиолдол саяхан гарсан. Малчидыг дэмжсэн бодлого нэн шаардлагатай байгаа талаар,- Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн иргэдийг дэмжихгүй байж, компанийн удирдлагын төрсөн нутагт унаа тэрэг, гэр зэргийг бэлэглээд явах нь ёс зүйгүй байдлыг яах вэ!,- Нүүрс зөөдөг тээврийн машин болгон зам ашиглалтын төлбөр маш өндөр дүнгээр явах, ирэх болгондоо татвар төлдөг хэрнээ автозамын засвар огт хийгдэхгүй байна. Уг төлбөр юунд зарцуулагдаж байгаа нь тодорхой бус ба үүнээс ядаж 1%-ийг орон нутагт үлдээх боломжийг бий болгож өгөх зэрэг санал, хүсэлтийг иргэд хөндөж ярьж байлаа.
Аяны хүрээнд иргэдийн дунд зохион байгуулсан Гарбөмбөгийн тэмцээнд Өгөөмөр багийн тамирчид тэргүүн байр эзэллэж алтан медаль, өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн ба аяны хаалтын үед болох аймгийн аваргын тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.Урлагийн одод оролцсон тоглолтыг сумын нийт иргэдэд хүргэж тоглолтын үеэр 9 азтай үзэгчдийг үнэ бүхий зүйлээр урамшууллаа. 2 өдрийн арга хэмжээнд давхардсан тоогоор Цогтцэций сумын нийт 1800 орчим иргэдийг хамарч, "Монголоо сонсъё" аян амжилттай өндөрлөлөө.

Ардчилсан Нам ХЭГ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна