📅

Цогт-Овоочууд орон нутагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлаар санал, хүсэлтээ илэрхийллээ.

🕔 2018/06/04 15:51 1 110
Ардчилсан намын "МОНГОЛОО СОНСЪЁ" нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 2018.05.30-2018.06.01-ний өдрүүдэд амжилттай үргэлжиллээ. Арга хэмжээнд АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж/аймгийн АН-ын дарга/, Ч.Жаргалсайхан, Л.Батчулуун, Н.Адъяацэрэн нар болон АН-ын ХЭГ, аймгийн АН-ын ХЭГ-н төлөөлөл, аймгийн намын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллав.




Арга хэмжээний үед нарийн мэргэжлийн 2 эмч мэдрэл, зүрх судас, эхо зэрэг үзлэг хийж нийт 100 орчим иргэд хамрагдсан.



Мөн отрын малчин өрхүүдээр зорин очиж, Ардчилсан намын үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэж, малчдын санал, бодлыг сонслоо. Намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, намын үйл ажиллагаа, аймгийн намын тайлан мэдээллүүдээс гадна үзэл баримтлалын төслийг танилцуулан гишүүдээс санал авч ажиллалаа.
Цогт-Овоо сумын иргэдтэй хийх уулзалтын үед нутгийн иргэд намын шинэчлэл, үйл ажиллагааны талаарх асуултуудаас гадна орон нутагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлаар санал, хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал;
-"Тавантолгой" ХК-ийн 2017 оны ашиг болох 35 тэрбум төгрөгөөр Ардчилсан намын төлөөлөл Өмнөговь аймгийн хөгжлийн төлөө зарцуулах болон "Нутгийн хишиг" төсөл хэрэгжүүлэх санал гаргаж дэвшүүлсэн нь ямар учраас удаашраад байгаа,
-"Даянгар" бичил уурхайн талаар нутгийн иргэдийн нөхөрлөл тус газар нутагт бичил уурхай эрхлэх, нөхөн сэргээх эрхзүйн акт, шийдвэр гарсан хэдий ч хэсэг бүлэг гадны иргэд, хятад улсын иргэдтэй хамтран хууль бусаар олборлолт хийж байгааг хэрхэн шийдэх,
-Залуучуудын идэвхи санаачлага, оролцоо маш дутмаг, ажлын байр хомс байдлыг анхаарах, ажлын байр бий болгох, залуучууд, залуу гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх талаар анхаарах шаардлага байгаа талаар санал, хүсэлтүүдээ илэрхийлж байлаа.

Иргэдийн дунд волейболын холимог тэмцээнийг зохион байгуулж сумын аваргыг шалгаруулан шагнаж, урамшуулан, аймгийн аваргын тэмцээнд оролцох эрхийг гардуулан өгсөн ба Урлагийн нийтийн дууны одод, 2018 онд аймгийн намаас Өмнөговь аймгийн хэмжээнд анх удаа зохион явуулсан "Мөрөөдлийн өртөө" дууны уралдааны шилдэг оролцогчдын тоглолтын хөтөлбөрт арга хэмжээ хүргэхээс гадна иргэдийн дунд азын сугалаа явуулсан.



Мөн Сумын ахмадуудтай уулзалт хийсэн ба Эх үрсийн баярын өдөр тохиож буйтай холбогдуулан 400 хүүхдэд баярын бэлэг, 300 ахмадуудад гарын бэлэг хүргэлээ.
МОНГОЛОО СОНСЪЁ нээлттэй өдөрлөгийн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын арга хэмжээнд малчид, хүүхэд багачууд, нийт нутгийн иргэдийг оролцуулан давхардсан тоогоор 700 гаруй иргэдэд хүрч ажиллалаа.

                                                                                 Ардчилсан нам ХЭГскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна