📅

Өмнийн говийн Харваач бүсгүйчүүд улсад тэргүүлжээ.

🕔 2018/06/04 18:37 3 153
Монголын үндэсний Сурын холбооноос жил бүр зохиогддог “Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах Үндэсний сурын тэмцээн” 6-р сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдлоо. Энэхүү тэмцээнд улс, аймгийн 15 багийн 150 гаруй тамирчид оролцож, харааны шандас, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Өмнөговь аймгаас МУ-ын мэргэн С. Баярмаа дасгалжуулагчтай, МУ-ын гоц харваач О.Чинзүрхээр ахлуулсан Аймгийн Үндэсний сурын холбооны баг тамирчид очиж оролцсон бөгөөд багаараа амжилттай оролцон түрүүлж "Алтан цом", Аваргын туузыг зүүж 2018 оны МУ-ын “Аварга баг” боллоо.
Аварга баг тамирчид Өмнөговь аймгийнхаа нийт эрхий мэргэн харваачид болон тусалж дэмжсэн Үндэсний сурын холбооны тэргүүлэгчид, дэд тэргүүнүүд, Аймаг орон нутгийн удирдлагууддаа баярлаж талархаснаа илэрхийлж байна. Ийнхүү говь нутгийн эрхий мэргэн харваач бүсгүйчүүд харааны шандас, цэц мэргэнээрээ 150 гаруй харваачдыг хошуучилж Аваргын алтан цомыг Өмнөговьдоо авчирлаа. Удахгүй Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд болох бөгөөд эрхий мэргэчүүл маань бэлтгэлээ шаргуу хийж эхэлжээ. Өмнийн цэнхэр говийн Харваачдын маань уухай нь цээл, хараа нь хурц, сум нь мэргэн байг ээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна